Ямар ч вакцин хүндэвтэр, хүнд өвдөхөөс 100 хувь хамгаалж, сэргийлэх зорилготой. БНХАУ-ын боловсруулан үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлсэн Синофарм вакцины хувьд 86 хувийн үр дүнтэй бөгөөд ямар нэгэн хоруу чанар, хориглосон заалт байхгүй гэдгийг БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороо баталж, баталгаажуулсан байна.
Синофарм вакцины гуравдугаар шатлалын эмнэл зүйн туршилтыг дэлхийн арав орчим улсад хийсэн ба ямар нэгэн хоруу чанар огт илрээгүй байна. Тухайлбал, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн, Египет, Йордан, Пакистан, Морокко, Унгар, Перуд зэрэг орон орно.
Өнөөдрийн байдлаар Арабын нэгдсэн Эмират улс гэхэд л 7,9 сая хүнээ Синофарм вакцинд хамруулсан байна.
Синофарм вакциныг хүн төрөлхтний элдэв халдварт өвчнөөс сэргийлж ирсэн 100 жилийн түүхтэй аргачлалаар гаргаж авсан байна. Тиймээс В,С вирустэй хүнд тарьж болохгүй гэсэн ямарваа нэгэн заалт хориг байхгүй аж.
Монгол Улсын Засгийн газар 900 мянган тун Синофарм вакцин авахаар гэрээ хийгээд байгаа ба эхний удаад 300 мянган тунг авч, иргэдээ вакцинжуулж эхлээд байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)