Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны 50 гаруй төв, сүлжээ 100 гаруй дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Мөн жижиг буюу зургаа болон найман нэрийн хүнсний 3500 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс олон хүн үйлчлүүлдэг эдгээр байгууллагын ажилчдыг эрсдэлтэй гэж үзэн вакцинжуулахаар болжээ. Тухайлбал, "Нарантуул", "Баялаг ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг энэ сарын 30-наас шуурхай вакцинжуулах ажил зохион байгуулахаар болжээ.
У.Тэргэл