Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон нутгийн халдварын голомт болсон “Сэмжид хужирт”-ын яарч гаргасан мэдэгдлийн учиг юу байв

2021-3-29
0
ЖИРГЭХ

Манай улс коронавирусний халдварыг дотооддоо алдах шалтгааны буруутан нь “Энхсаран” сувилал болж, өдгөө тус хэргийг хуулийн байгууллага шалгаж буй. Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс халдвар тархаж, олон хүн өвчилсөн асуудал гарсан.  Мөн л энэ хэргийг шалгаж байгаа гэдгийг албаныхан хэлдэг.

Энэ бүхний асуудал шийдэгдэж амжаагүй байтал сувиллын газраас халдвар тархаж, ногоон бүс болоод байсан аймгууд коронавирусний тохиолдол бүртгэгдсээр байна.  “Сэмжид хужирт” сувилалд гуравдугаар сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарч, улмаар 27-ны байдлаар эдгээр хүмүүсийн 62 хүнд нь халдвар илрээд байгаа юм.

Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авч, орон нутгууд хяналтаа тавьж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Түүнчлэн халдвар бүртгэгдсэн аймгуудыг улаан түвшинд шилжүүлж, хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Тэгвэл тус амралтын газраас яагаад халдвар тархав гэдэг нь асуултын тэмдэг хэвээр энэ бүхнийг талаар ам нээх хүн алга.

Харин өнгөрсөн долоо хоногт тус сувиллын захирал А.Бямбасүрэн мэдэгдэл гаргаж, “Бид буруугүй” гэдгээ илчилжээ.

Тэрбээр “Сэмжид хужирт” рашаан сувиллаас эхэлж илэрсэн болохоос халдвар хаанаас анх тарсныг одоогоор хэн ч тогтоогоогүй. Төрийн байгууллага нь 400 хүнд хуурамч шинжилгээ бичиж өгөөд орон нутаг руу тараачихсан энэ тохиолдолд бид хэнд итгэж найдах юм бэ.

Төр удирдаж буй дарга нар нь үйл олноороо маскгүй тэврэлдэж буйгаа телевизээр сурталчилж байхад бид иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахиулахад амаргүй байлаа. Бидэнд дотоод алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ээ. Буруугаа бусад руу чихэх бодол ч алга. Энэ завхралын эцсийн тусгал болж, хамт олноороо яллуулж буйдаа үнэхээр харамсаж байна” хэмээсэн байна.

Түүний өгүүлж буйгаар сувиллын газраас халдвар тархсан нь төрийн байгууллагын алдаа, дарга нарын буруу бололтой. Эхнээсээ алдаа завхарлыг алгасаж, буруутны “толгойг илж” суугаагүй бол энэ мэт асуудал гарахгүй байсан нь дамжиггүй.

Олон нийтийн амь насанд заналхийлсэн халдварт өвчин голомтлон тархаж буй газрууд хариуцлагаас мултарч, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байх уу гэдэгт албаныхан анхаарал хандуулахад илүүдэхгүй биз.

Түүнчлэн “Сэмжид хужирт” рашаан сувиллын захирал А.Бямбасүрэнгийн мэдэгдэл их л уянгалаг аж. Тодотговол “Бид модоо хагалж, усаа зөөж, тоосгоо эвлүүлсээр өнөөдрийн түвшиндээ ирсэн. ЭМ-ийн байгууллагад боловсролын яамнаас бусад бараг бүх яамнаас шалгалт орж ирдэг. Өгүүлбэрийнхээ заалт бүрийн эхнээс огтлоно, тайрна гэсэн хууль журамын “ГАЛ” дунд төрийн дарамтыг хангалттай амсаж яваа” хэмээжээ.

Энэ нь нөгөө л сонгууль бүрийн өрөвдүүлэх “тактик” гэдэгтэй өнгө ижил харагдав. Мөн сувилалд амарч байсан хүмүүс бүгд шинжилгээний бичигтэй байсан, бид халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажилласан гэдгийг ч удаа дараа мэдэгджээ. Үнэхээр тэд буруугүй буруутан болсон нь уу эсвэл... гэдгийн хариулт удахгүй ил болох биз.

Ямартай ч тус сувиллын захирал А.Бямбасүрэн ногоон бүс болсон аймгуудад халдвар тархах голомт болсондоо уучлалт хүсэх бус буруугүй хэмээн “чичирч” мэдэгдэл гаргасан нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр түүний ийнхүү яарч мэдэгдэл гаргасан нь ёстой л нөгөө гэмт хүн хэлбэлзэнэ гэгчийг сануулах шиг.

 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
“Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.161.30)
    surteim bee. haniad garaad hun uhsen uu. tsaana chine zam teevriin osloor l gehed jild 600 hun uhdiisht
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.177.249)
    ЕРӨНХИЙ САЙД БАЙГАА ЮМ УУ? ДУГРААЧЭЭ. ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ. ЭНЭ КОВИД ӨВЧНИЙ ТАЛААР АНХААРЛАА ХАНДУУЛААЧ. ТУЛГАМДСАН АСУУДАЛ ЭНЭ БОЛООД БАЙНА.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
    • Ajaa taij.
      Enenii uchiriig 100 jil er.said ...aas haisan ni deer.
      2021 оны 03 сарын 29
  • ЗОЧИН (66.181.177.249)
    ТӨР ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНА. ӨӨРСДИЙНХӨӨ ГАРГАСАН ДҮРЭМ ЖУРМАА ТАНИЛ ТАЛДАА МӨН ӨӨРСӨДДӨӨ ЗӨРЧИХ ДАВУУ ЭХР ОЛГООД ЁСТОЙ ДАМПУРАХЫГ НЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА. ХУУЛЬ ДҮРЭМ ЗӨРЧСӨН НЭГ ШИРХЭГ ХҮН АЛГА. ЭНЭ ЧИНЬ ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ ГЭДГИЙГ НЬ ХЭЛЭЭД Б/НА. ХЭЛЭХ ҮГ АЛГА. МАН ГЭДЭГ НАМ НЬ ДЭЭР БАЙГАА ХҮМҮҮСТЭЭ АНХААРУУЛААЧ. УЛС ОРОН СӨНӨЛӨӨ.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.78.222)
    НАМ дагсан хархнууд л хөдөө орон нутагт өвчин тараагаад яваад бгаа биз дээ.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
    • Ajaa taij
      Bayaraa temdgelsen hugshchuul aljaalaa tail ugsun erhiin bichgeer buunuuruu ochood haldvart urtsun uym bish biiz?
      2021 оны 03 сарын 29
  • Зочин (43.228.129.156)
    шуналын тулам болсон новшнууд аймгуудад халдвар тараалаа хариуцлага тооц хуулийн байгууллагаар шалгуул
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.9.46.205)
    Sodbaatar xaldvariig aldsan. ter xynd yagaad xariutslaga yarixgyi bnaa.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.118.150)
    тэгэхдээ үнэн шүү дээ. Улсын байгууллагын ажилтан нь хувийн эрх ашгийг нэгт тавьж, хуурамч шинжилгээний бичиг гаргаж өгснийг наадуул чинь мэдээгүй л аваа биз. Гол буруутандаа арга хэмжээ ав.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    10 цаг 52 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    13 цаг 10 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    14 цаг 35 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    14 цаг 47 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    15 цаг 17 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    15 цаг 42 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    16 цаг 8 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    16 цаг 16 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    16 цаг 26 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    16 цаг 52 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    17 цаг 29 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    17 цаг 33 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    17 цаг 42 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    17 цаг 59 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    18 цаг 24 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    19 цаг 20 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    19 цаг 44 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    20 цаг 10 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    20 цаг 14 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    20 цаг 33 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК