Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх автомашины улсын “аз”-ын гэх дугаарыг дуудлага худалдаанд оруулж, хүүхдийн төлөө тусгай санд байршуулах санаачилга гаргасан. Уг санаачилгын хүрээнд энэ сарын 22-26-ны хооронд явсан дуудлага худалдаагаар 278 дугаарыг зарж, борлуулснаас 563.400.000 төгрөг цугларсан байна. Цаашид ч дуудлага худалдааны бүх мөнгийг зөвхөн хүүхдийн төлөө тусгай санд төвлөрүүлэх юм байна.
Автомашины азын дугаарыг өндөр үнээр худалдан борлуулдаг сүлжээ хэдийнэ бий болж, АТҮТ-ийн албан тушаалтнууд ч энэ төрлийн хэргээр ял авсан нь бий. Тиймээс азын дугаар дагасан авлига, хээл хахуулийг таслан зогсоохын тулд дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон нь цагаа олсон үйлдэл гэлтэй.
У.Тэргэл