Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 13210 хүнд шинилжгээ хийснээс 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 7589 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын нэг нь тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн байна.
Задалж хэлбэл, Улаанбаатар хотод 400 тохиолдол, Төв аймагт 86, Баянхонгорт 1, Архангайд 4, Өвөрхангайд 20, Орхонд 15, Сэлэнгэ аймагт 2, Дархан-Уул аймагт 15, Булганд 10, Завханд 2, Хэнтийд 4, Хөвсгөл аймагт 6 тохиолдол бүртгэгдлээ" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (3)