Баянзүрх дүүрэгт байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг 2020 оны тавдугаар сарын 27-нд гарсан билээ. Энэ цагаас хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн ч уг хэргийг шийдэхгүй, удааширч байгаад амиа алдсан хөвгүүдийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа хэлж байна.
Уг хэргийн тав дахь удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болсон ба энэ үеэр эцэг. эхийн төлөөлөл “Урьдчилсан хэлэлцүүлэг өмнө дөрвөн удаа болсон. Өнөөдөр тав дахь нь болж байна. “Ханталст” компанийн зүгээс хохирлыг барагдуулна гэсэн. Гэвч шүүх хуралдааны шийдвэр гараагүй гэж хойш сууж байна. Тухайн үед “Ханталст” компанийн захирал Цэцэрлэгт хүрээлэнгээс 10 сая, хувиасаа таван сая төгрөгийг торгуульд төлсөн гэж байсан. Бидэнд буяны ажил гэж хоёр сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Харин шүүх хурал ямар шалтгааны улмаас ийнхүү удаа дараа хойшлоод байгааг ойлгохгүй байна. Үнэхээр гомдолтой байна” гэв.
У.Тэргэл