Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шуурхай зохицуулалтын хэсгүүд ажиллаж байна

2021-3-29
0
ЖИРГЭХ

Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын 2021.03.26-ны өдрийн “Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг томилох тухай” тушаал, “Ажлын хэсгийн удирдамж”-ийн хүрээнд олон нийтийн газар, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон. Шуурхай зохицуулалтын ажлын хэсгүүдийг яамдын сайд нар ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.

Шуурхай зохицуулалтын бүлгүүд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй томоохон зах, худалдааны төв, дэлгүүр, супермаркет, ресторан, хоолны газар, саун, фитнесс, кафе, баар зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг, бөөгнөрөл үүсгэдэг газрууд болон үйлдвэрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах, нөхцөл байдлыг үнэлэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор ажиллаж байгаа юм.

Худалдаа, үйлчилгээний төвүүд:

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг “Драгон Холдинг” ХХК болон Гурвалжин I,II төвүүдэд ажиллаж халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа болон түр журмыг мөрдөхөд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдтэй газар дээр нь биечлэн танилцав. “Драгон” худалдааны төвийн хувьд эдгээр журмыг мөрдөхөд хүндрэл, бэрхшээл харьцангуй бага боловч ариутгал, цэвэрлэгээний зардал болон бусад санхүүгийн асуудлууд хүнд байгааг энэ үеэр онцолжээ. Тухайлбал, хоёр хоног тутамд 24 мянган мкв талбайд тогтмол халдваргүйжүүлэлт хийж байгаа нь үйл ажиллагааны зардлын 50 хувийг эзэлж байна гэв. Мөн халдварын тархалтаас шалтгаалан орон нутагт зорчих хөдөлгөөнийг хааснаар тус төвийн үйлчлүүлэгчдийн урсгал эрс багасч, орлого буурч, эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа аж.

Гурвалжин I,II худалдааны төвийн хувьд халдвар, хамгааллын дэглэмийг сахин мөрдүүлэхэд тулгарч байгаа хүндрэл нь лангуу хоорондын зай, талбай багаас шалтгаалан хүн хоорондын зайг барихад бэрхшээлтэй байгаа аж.

Томоохон захууд:

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд БЗД-ийн “Нарантуул трейд” ХХК-ийн “Баялаг ундраа” худалдааны төв, “Нарантуул барааны зах”, “Дүнжингарав” ХХК-ийн “Дүнжингарав” худалдааны төв, СБД-ийн “Монгол глобал” ХХК-ийн “Саруул” худалдааны төв, БГД-ийн “Хархорин хүрээ” ХХК-ийн “Хархорин” худалдааны төв, “Шинэ сандэй плаза” ХХК-ийн “Сандэй” зах, худалдааны төвүүдэд ажиллаж, лангуу, павильон түрээслэгч иргэдийн үйл ажиллагаатай танилцан, QR код, үйлчлүүлэгч, ажилтнуудын халуун хэмжсэн бүртгэл хөтлөлт, халдваргүйжүүлэлтийн бодис, халдвар хамгааллын хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, өдөр тутмын цэвэрлэгээ угаалга, халдваргүйжүүлэлтийн байдал болон хууль тогтоомж, дүрэм, журам, холбогдох тушаал, захирамжийн хэрэгжилтийг шалгав.

Түүнчлэн дээрх зах, худалдааны төвүүдийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч эмч, түрээслэгчдийн төлөөлөл, эдгээр газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, халдвар хамгааллын дэглэмийг сахин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч, хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөхийг уриаллаа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах, худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Баар, кафе:

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн баар, кафенуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Коронавируст халдвар /Ковид-19/-ээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

Хяналт шалгалтаар “Баянзүрх Силвэргүүд” ХХК-ийн “Russia Irish pub” баар нь рестораны, СХД-ийн “Эрчимт болор” ХХК-ийн “Болор баар” нь караоке баарны, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж” баар нь рестораны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсныг түр хугацаагаар зогсоож, СХД-ийн “Дунбэгмаыл” ХХК-ийн “Кимбаб Чонгуг” кафенд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг:

    • “Степпланет” ХХК-ийн “Учрал кафе”,
    • “Хөх чоно гурав” ХХК-ийн “Хөх чоно баар”,
    • “Урам бадрах” ХХК-ийн “Урам кафе”,
    • “Авто ойл” ХХК-ийн “Люкс ойл баар”,
    • “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж баар”,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг:

    • “Интеркюзин” ХХК-ийн “Hard rock” баар,
    • “Интерекс дизайн” ХХК-ийн “Limani lounge” ресторан

коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлээгүй тул холбогдох арга хэмжээг авчээ.

Шуурхай зохицуулалтын ажлын хэсгүүд удирдамжийн дагуу хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (43.242.243.235)
    Өө эргүү. Өогд уул чинь.там боллоо. Тэрийгээ цэгцэл
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.177.249)
    ЧАДАХГҮЙ. ХАРВААС ИЙМ ХҮМҮҮС АЖИЛ ХИЙЖ ҮР ДҮН ГАРНА ГЭДЭГ МЯНГУУЖНЫ ҮЛГЭР. ХӨЛ ХОРИОГОО ТАВИАЧ ЯАРАЛТАЙ. НЭГ ХОНОГ БАЙТУГАЙ ХЭДЭН ХОРОМ ҮНЭТЭЙ БАЙНА.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    1 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    1 цаг 11 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    1 цаг 16 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    1 цаг 23 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    1 цаг 24 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 26 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК