Ховд аймгийн Жаргалант суманд коронавирусний нэг тохиолдол батлагдсан байна. Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатарт эмчилгээ хийлгэж байгаад энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан аж. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд эерэг гарчээ.
Улмаар аймгийн Ховд аймгийн бүх сумаас гарах, орох хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 22.00 цагаас эхлэн тодорхой хугацаагаар хязгаарласан байна.
Б.Баатар