Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 29-ны өдөр нийт 14218 мянган хүнд ПСР шинжилгээ хийхэд 481 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 404 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ингээд нийслэлд бүртгэгдсэн тохиолдол 6672 боллоо.
Харин 77 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Дархан 3, Орхон аймагт 15, Архангайд 7, Төв аймагт 27, Увс 1, Өвөрхангай 10, Баянхонгор 1, Хэнтий 1, Булган 10, Ховд 2 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 8070 боллоо.
Харин 124 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар нийт 1776 хүн эмчлүүлж байна. Тэднээс 11 хүний биеийн байдал маш хүнд байна" гэлээ.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа давхарлан зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар