Эмнэлгийн хүрэлцээ муу байгаагаас шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн ойрын хавьтал болсон иргэдийг гэрт нь 14 хоног тусгаарлаж эхэлсэн. Энэ тохиолдолд эмч нар энэхүү зөвлөгөөг өгч байна. Үүнд,
-Амт мэдрэхгүй шинж тэмдэг илэрвэл 1000-2000-тай буюу өндөр тунтай Ц витамин уух,
- 2000-4000 цаашлаад 5000 –тай Д хэрэглэх,
-Аспирин 81 эсвэл 100 өдөрт байнга ууж хэвших,
-Өдөрт 3-4 удаа содтай усаар нармай хоолой, хамраа угаах,
-Дархлаа дэмжих шөлтэй, аарцтай, амин дэмтэй хоол идэхийг эмч нар зөвлөж байна.
Та энэхүү зөвлөмжийг гэртээ байхдаа дагаснаар өвчлөл хүндрэх эрсдэлээс сэргийлэх ба хөнгөн өвчилсөн тохиолдолд эдгэрэх магадлалтай юм байна.
У.Тэргэл