С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтээ ял эдэлж буй Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат Төв талбайд өлсгөлөн зарлаад зургаа хонож байгаа билээ. Тэрбээр Т.Чимгээг цагаатган, суллахыг шаардан ийнхүү өлсгөлөн зарласан юм.
Харин тэрбээр өнөөдөр Төв талбайгаас “нүүж” Улсын Дээд шүүхийн гадна өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр болсон байна. Учир нь, Б, Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэх юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)