Коронавирусний цар тахлын гарал үүслийг тогтоохоор Уханьд очсон ДЭМБ-ын шинжээчид тайлангаа өчигдөр танилцуулах байсан ч вирусийн гарал үүслийг нарийвчлан тогтоож чадаагүй, цаашид олон газар судалгаа хийх шаардлагатай гэдгээ мэдэгдээд байна.
Гэхдээ зарим нэгэн үр дүн гарсныг хэлжээ. Тухайлбал, Ухань дахь лабораториос вирус алдагдсан гэх хардлагыг үгүйсгэж, харин амьтнаас хүнд хөлдөөсөн хоол хүнсээр дамжин халдсан байх боломжтой гэж үзсэн байна. Мөн халдварын анхны тохиолдлыг бүртгэхээс өмнө 2019 он аравдугаар сард Уханьд болсон Дэлхийн цэргийн наадмыг судалж үзэх шаардлагатай гэж үзжээ.
БНХАУ-ын талаас ДЭМБ-ын шинжээчдийн багийг бүх нөхцөлөөр хангаж, хамтарч ажилласан бөгөөд цаашид вирусийн гарлыг тогтоох ажлыг үргэлжлүүлэн судлахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.