Коронавирусний халдварын тандалтын тоон мэдээгээр, өчигдрийн байдлаар нийт 10652 хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 377 тохиолдол батлагдлаа. Энэ нь дотооддоо гарсан халдвар бөгөөд үүний 328 нь нийслэлд, харин хөдөө орон нутаг 49 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар хүнд 34, маш хүнд найман хүн байгаа ба коронавирусний халдварын улмаас 69, 84 настай хоёр хүн нас баржээ.