Өнгөрсөн хугацаанд нийт 1623 хүүхэд коронавирусний халдвар авснаас 0-17 насныхан 19 хувийг эзэлж байгаа аж. Эдгээрээс 1601 хүүхэд дотоодоос, харин 22 хүүхэд зөөвөрлөгдөн ирсэн буюу гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирсэн хүүхдүүд юм байна.
Судалгаанаас харахад, 20-иос доош насныхан хөнгөн өвчилж байгаа бөгөөд одоогоор өвчлөл нь хүндэрсэн хүүхэд байхгүй аж.