ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих байранд гуравдугаар сарын 23-ны өдөр коронавирусний халдварын анхны тохиолдол илэрч, энэ дагуу тус байранд саатуулаад байсан 300 орчим хүнд PCR шинжилгээ хийхэд 119 хүнээс халдвар илэрсэн юм.
Энэ нь тухайн саатуулах байранд байсан хүмүүсийн 48 хувь аж. Хорих анги нь хаалттай бүс. Тиймээс хаалттай бүсэд иргэдийг олноор нь нэг дор саатуулснаас ийнхүү халдвар өргөн хүрээгээр тархжээ. Харин бусад хорих ангид халдварын тохиолдол илрээгүй гэдгийг өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр онцоллоо.
Сэтгэгдэл (1)