Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Дүүриймаа: “Матафрэш” хиймэл нулимс маш олон давуу талтай

2021-4-01
0
ЖИРГЭХ

“Грандмед” эмнэлгийн нүдний эмч Ч.Дүүриймаатай ярилцлаа.


-Нүд гэдэг эрхтэн хамгаас чухал. Гэвч сүүлийн үед бүхий л хэрэглээ цахимжиж, энэ хэрээр нүд хуурайших эмгэг ихэссэн. Энэ тохиолдолд нүдийг хуурайшилтаас хэрхэн хамгаалах вэ?

-Сүүлийн үед нүд хуурайших эмгэгийн талаарх мэдээллийг нүдний эмчийн хувьд олон мэдээллийн сувгаар дамжуулан өгч байна. Яагаад гэхээр тархалт маш өндөр байна. Юуны түрүүнд нүд хуурайших эмгэгийн талаар ярилцъя. Нүдний алимны гадаад орчинтой харьцдаг салст ба эвэрлэг бүрхүүл нь гадуураа маш нимгэн шингэн давхаргаар бүрхэгдэж байдаг бөгөөд үүнийг нулимсан бүрхүүл гэдэг. Энэ нь гадаад орчинтой шууд харьцаж гадны таагүй нөлөөллөөс хамгаалахаас гадна нүдийг чийглэж өгдөг. Маш олон шалтгааны улмаас нулимсан бүрхүүлийн дотоод орчны тэнцвэрт байдал алдагдаж өөрчлөгдөн нүдний гадаргуу дахь нулимсан бүрхүүл тогтворгүй болдог. Ингэхээр нүдэнд гэмтэл, үрэвсэл үүсч, тухайн хүндээ маш их зовиур шаналгаа өгдөг. Үүнийг нүд хуурайших эмгэг буюу нүдний гадаргуугийн өвчлөл гэж нэрлээд байгаа юм. Шалтгаанаас дурдвал нас, хүйс, контакт линзийн хэрэглээ, компьютер дээр удаан суудаг, гадаа тоостой бохир орчинд ажилладаг хүмүүст ихэнхдээ тохиолдох хандлагатай байдаг. Монголчуудын хувьд гадаад орчны нөлөөлөл их. Өөрөөр хэлбэл, эрс тэс хуурай уур амьсгалтай учраас хүн амын дийлэнхэд нүд хуурайших эмгэг их. Тиймээс  60-70 хувьд нүд хуурайших эмгэг оношлогдож байна. Мөн нас ахих тусам шүүрлийн үйл ажиллагаа алдагддаг, 45-аас дээш насанд эмэгтэйчүүдэд цэвэршилт явж эхлэхээр хуурайшилт 100 хувь тохиолддог гэж үздэг. Цаашлаад удаан хугацаагаар дэлгэц ширтсэнээс шалтгаалж, хуурайшилт их үүсдэг . Хүний нүд ерөнхийдөө маш олон давтамжтайгаар цавчих  хөдөлгөөн хийдэг. Нүдээ аниад нээх үед зовхины ирмэгээр байрлаж буй тосны булчирхайнаас шүүрэл ялгардаг. Гэтэл хэтэрхий анхаарлаа төвлөрүүлээд компьютер дээр удаан суухаар автоматаар багасаад ирдэг. Үүнтэй холбоотойгоор хуурайшилт үүсдэг. Олон улсад нүдний ачаалал даах чадварыг ерөнхийдөө 20 минут гэж үздэг. Дэлхийд үүнийг 20:20-ын зарчим гэж ярьдаг.  Энэ нь 20 минут дэлгэц хараад 20 секунд нүдээ амраа гэсэн үг юм. Тэгж байж таны нүд хуурайшихгүй, ядрахгүй, чилэхгүй, хараа муудахгүй байх талтай.

-Нүд хуурайшилтыг монголчууд эмгэг гэж боддоггүй. Хуурайшиж, аргахаар гартаа тааралдсан дусаалгыг дусаачихаад орхидог. Үүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Нүд маань өөрөө ямар шалтгааны улмаас хуурайшиж, улайж, нүдэнд зовиур илэрч байгааг юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандан, оношлуулах шаардлагатай. Нүдний ихэнх өвний үед дээрх зовиур илэрдэг. Иргэд нүдний дусаалга л хийвэл болно гэж боддог. Хүмүүс япон дусаалгыг түлхүү хэрэглэдэг. Уг дусаалгын хувьд судас нарийсгагч бодистой учраас маш богино хугацаанд улайлт арилдаг. Гэтэл хуурайшилтын үед үүсэж байгаа улайлтын үед хэрэглэхэд тохиромжгүй. Гол нь чийгшүүлэх дусаалга буюу хиймэл нулимс хэрэглэх шаардлагатай. Манайд маш олон төрлийн янзын хиймэл нулимс орж ирдэг. Харин би эмчийн хувьд хиймэл нулимсыг  өөр дээрээ хэрэглэж, тестэрлэж үздэг. Дусаалганы хувьд хүн хүнд харилцан адилгүй нөлөөлөх тал бий. Миний хувьд энэ тохиолдолд хамгийн түрүүнд ”Матафрэш” хиймэл нулимсыг  хэрэглэдэг болсон.

-“Матафрэш” хиймэл нулимсыг сонгон хэрэглэдгийн шалтгаан юу вэ. Бусад дусаалгаас ямар давуу талыг нь харж сонгосон бэ?

-Нүдний эмчийн хувьд би “Матафрэш” хиймэл нулимсыг ихэвчлэн үйлчлүүлэгч нартаа тогтмол зөвлөдөг. Юу нь илүү таалагддаг гэхээр хамгийн гол нь нөөшлөгч бодис агуулаагүй, нэг удаагийн бага савлагаатай учраас тухайн дусаалгыг задлаад өдөртөө хэрэглээд дуусчихдаг. Хиймэл нулимс болгон ижил найрлагатай ч дусаалга дотор агуулж байгаа гиалурины хүчил хамгийн чухал. Энэ нь чийгшлийг хангахад илүү нөлөөлдөг. Цаашлаад цэвэр хуурайшилтаас шалтгаалсан  нүдний эмгэгт хиймэл нулимсыг хэрэглэхэд ямар ч асуудалгүй, антибиотик ч юм уу хэрэглэх шаардлагагүй. Хуурайшилтаас шалтгаалсан зовиур бүхэнд “Матафрэш” ихээхэн үр дүнтэй.

-Нүд хуурайшиж, аргаж эхлэх үед  “Матафрэш” хиймэл нулимсыг хэрэглэхэд үр дүнтэй гэлээ. Харин үл тоовол цаашид ямар эрсдэл үүсэх вэ?

-Хамгийн эрсдэлтэй нь, нүд хуурайшаад удаан явбал иргэдэд хамгийн элбэг байдаг өөхлөлт үүсдэг. Энэ нь нүд хуурайшилтаас шалтгаалан эмгэг эд ургаж байгаа үйл явцыг хэлж байгаа юм. Нэгэнт өөхлөлт үүссэн тохиолдолд ямар нэгэн дусаалга дусаагаад ч хайлахгүй. Харин нэмж ургахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд эхний ээлжид хиймэл нулимсыг хэрэглэх нь зүйтэй. Чийгшил байнга өгөх шаардлагатай гэсэн үг. Өөхлөлт улам даажирвал мах болж ургадаг. Тиймээс хүндрэхээс алхам тутамдаа сэргийлж, мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх нь чухал юм.

-Нүд хуурайших эмгэгийн үед илрэх зовиур юу байх вэ. Цаашдаа хүндэрснийг яаж мэдэх вэ?

-Эхний ээлжид эмнэл зүйн зовиур шаналгаа гэвэл улайна, торно, яваандаа бүрэлзэнэ. Дунд шатандаа болоод ирэхээр эвэрлэг бүрхүүлийн хамгийн өнгөц хэсэг шархалж, өөрчлөлтөд ордог. Үүнийг зайлшгүй биомикроскопоор харах шаардлагатай. Хүнд шатандаа орвол хараанд эрс өөрчлөлт орж, нүдэнд зовиур өгч, гэрэлд гялбаж байвал нүдний хувьд нэлээн өөрчлөлттэй болсон гэсэн үг юм. Тиймээс  нүд хуурайших, аргах эхний  тохиолдолд л “Матафрэш” хиймэл нулимсыг хэрэглэхийн нүдний эмчийн хувьд дахин зөвлөмөөр байна.  Энэ нь өөхлөлт, мах үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэхээс гадна нүднийг байнга чийгшилтэй байлгадгаараа ихээхэн давуу талтай юм.

-Ярилцсанд баярлалаа.

У.Тэргэл

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Mundag emch shu (202.126.90.51)
    Irgen
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (59.153.85.86)
    Манай монголчууд унтахдаа дэрэлдэг дэрээ зөв сонгох хэрэгтэй байх. Миний ажигласнаар янз бүрийн будаа, самарын яс гэх мэт зүйлс хийсэн дэр дэрлэж унтаад, өглөө толгой нь өвдсөн, нүд нь хуурайшсан, настай хүмүүс даралт зэрэг нь ихссэн байдалтай босч ирдэг. Эдгээр дэр нь эрүүл мэндэд сайн гэдэг нь худлаа шүү. Та нар мэдэх байх хэрэвээ утасаа усанд норгох үед будаатай саванд хийж хатаадаг, будаа чийг өөртөө шингээдэг, үүнтэй ижил иймэрхүү дэрнүүд дэрлээд унтахад нүдний чийгшил үгүй болж хуурайшдаг.
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    31 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    36 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    41 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    48 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    49 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    50 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК