Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нийт 20489 мянган хүнд ПСР шинжилгээ хийхэд 394 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 266 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ингээд нийслэлд бүртгэгдсэн тохиолдол 7266 боллоо.
Харин 128 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 8, Дархан 5, Орхон аймагт 19, Дорноговь 11, Архангайд 6, Төв аймагт 22, Завхан 3, Хөвсгөл 2, Өвөрхангай 10, Баянхонгор 10, Булган 8, Ховд 13, Сүхбаатар 11 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 8841 боллоо.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа давхарлан зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)