ОХУ-аас "Спутник-V" вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон талаар өмнө нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байсан бол өчигдөр албан ёсоор ОХУ-тай гэрээ байгуулсан байна.
Тэрбээр, "Хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье" хэмээн цахим хуудснаа нийтэлжээ.