Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нь Дани улсын хүүхдийн алдарт зохиолч Ханс Кристиан Андерсоны төрсөн өдөр юм. Тиймээс Олон улсын хүүхдийн номын өдөр болгон 1967 оноос дэлхий даяар тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсоны "Нугасны муухай дэгдээхэй", "Цасан хатан", "Ямх охин" зэрэг дэлхийн хүүхэд багачуудын унших дуртай олон үлгэр бий.
Олон улсын хүүхдийн номын өдрийг Монголд ч тэмдэглэж ирсэн ба хүүхдүүдэд ном бэлэглэх, номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн зохиолчидтой уулзуулах зэргээр тэмдэглэн өнгөрөөж ирсэн билээ.