Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зэвсэгт хүчнийнхэн хөдөлшгүй баримтаар хөдөлгөөнд оров. Гэвч тэд эргэж ирэхгүй

2021-4-05
0
ЖИРГЭХ

Эх орноо хамгаалах гэж яваад энх цагт амиа алдсан цэрэг эрсийнхээ амийг хэнээс нэхэх вэ. Монгол Улсынхаа дархан хилийг хамгаалаад эр хүн болоод ир гээд явуулсан хүү нь гэртээ эргэж ирэхгүй байх вий гэхээс ээж, аавууд зүрхшээж байна. 
Саяхан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч салаан даргадаа зодуулан хэвтэрт орж, улмаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад ухаан орохгүй байсаар амиа алдсан харамсалтай явдал тохиов. Эх сурвалжуудыг өгч буй мэдээллээр салаан дарга хүүгээс мөнгө нэхэж дарамталсан гэх. Согтуурсан үеэдээ байлдагчаа зодож хүнд гэмтэл учруулсан салаан даргыг одоогоор цагдан хориод байгаа аж. 
Уг асуудлаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орондоо эр цэргийн тангараг өргөн, алба хааж байгаа байлдагчийг зодож, гэмтээнэ гэдэг хэзээ ч байж болшгүй бөгөөд эвлэршгүй зүйл юм. Байлдагчийн биед халдаж, гэмтээсэн асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын дэд сайдын ахалсан Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчийн ахалсан Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл тус бүр хуралдаж, шат шатанд нь хариуцлага тооцохоор боллоо. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно” гэсэн юм.
Эргэн сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан. Мөн оны хоёрдугаар сарын 22-нд Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон. 2019 оны гурадугаар сарын 28-нд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. 2019 оны тавдугаар сарын 14-нд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарч, хагалгаанд оров. 2019 оны тавдугаар сарын 26-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А амиа алдав.
2021 оны хоёрдугаар сарын 07-нд Дорноговь аймгийн  Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан хэрэг гарчсан. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд ар гэрийнхэний мэдээлж буйгаар амиа алдахаасаа хэд хоногийн өмнө “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, он гарсаар хоёр эр цэрэг хорвоогоос явлаа. 
Өнгөрсөн хугацаанд цэрэг гэмтсэн, амиа алдсан хэрэг бишгүй гарсан. Зэвсэгт хүчнийнхэн ямар арга хэмжээ авав. Дор бүр нь хариуцлага тооцож, хатуу арга хэмжээ авч явж байсан бол энэ олон цэрэг хайртай ээж аав, ах дүүгээ орхиод явах байсан гэж үү. Буруутай этгээдэд нь хариуцлага тооцлоо гээд гомдолтойгоор хорвоогоос явсан цэрэг эрс минь сэргэхгүй. Үнэхээр “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” л гэгч болж байна.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Улаанбаатарт 21 градус дулаан байна
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (103.212.116.225)
    АРМИ ЧИНЬ БИЕ БИЕНЭЭ АЛДАГ ШАЙКА БОЛСОН НЬ КОМАНДЛАГЧИЙН МУУГИЙНХ
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Иргэн (103.10.23.163)
    Нэг удаа сайн ярьдаг монголын хууль 3хан хоног үргэлжилдэг
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.73.157)
    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, Ковид-10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. Одоо МАН-ынхан яаж ч улин хуцаад нэмэргүй болсон.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.73.157)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.73.157)
    Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.216)
    Ерөнхийлөгчийг огцруул, ерөнхий командлагч нь
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.186.170)
    Буруутай этгээдүүдийг цол хэргмийг хурааж, тэтгэмж тэтгэлээс хасч ялыг нь үүрүүлэх нь зөвөө. Дараа дараагийн хүүхдүүд хохирохоос сэргийлнэ. Цаашдаа ч байнгын хяналт шалгалт хийж, хүүхдүүдээс асуулга судалгаа хйилгэх, гомдлоо мэдүүлэх эрх олгох. Цэрэгт байх хугацаанд эдлэх эрхийг тодорхой хуульчилж, эрх зөрчигдвөл тусгай комисст хүсэлт гаргадаг болмоор байна. Дарга нарт ч гэсэн эрх хязгаарыг тогтоож эрх зүйн сургалт орох хэрэгтэй. Тодорхой хэмжээний эрх мэдэлтэй Сэтгэлзүйчтэй байх хэрэгтэй
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.17.91)
    Сайдыг нь огцоруулах хэрэгтэй.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • уншигч (103.57.92.119)
    Бүх дарга удирдлагуудынхаа цол хэргэмүүдийг хураа
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    саяхан
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    7 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    9 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК