Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 602 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд тохиолдлын тоо 10820 боллоо.
Мөн 60 гаруй насны нэг хүн нас баржээ. Ингэснээр нас барагсдын тоо 12 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 514 нь нийслэлд, хөдөө орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Хөвсгөлд 3, Ховдод 11, Булганд 4, Сэлэнгэ аймагт 8, Архангайд 10, Өвөрхангайд 5, Төв аймагт 12, Хэнтийд 1, Дархан-Уул аймагт 19, Орхонд 11 тохиолдол бүртгэгдлээ. Харин Дорноговь, Сүхбаатар, Завхан, Увс аймгуудад нэмж бүртгэгдээгүй" гэлээ.
А.Сүх