Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Өнөөдрөөс эхлэн нийслэлд өдөрт 30 мянган хүнийг вакцинжуулахаар болжээ. Энэ сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд 376,373 иргэн вакцинд хамрагдсан байна.
Задалж хэлбэл, 18-19 насны 4096 иргэн, 20-29 насны 67734, 30-39 насны 95172, 40-49 насны 72939, 50-59 насны 80333, 60-69 насны 41918, 70-79 насны 10952, 80-89 насны 1715, 85-аас дээш насны 778 иргэн вакцинд хамрагджээ.
Дархлаажуулалт Баянзүрх дүүрэгт эрчимтэй сайн явагдаж байгаа бол ойролцоо хүн амтай Сонгинохайрханы иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх муу байгааг онцоллоо.
А.Сүх