Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнхцэцэг: Мэтгэлцээнээр хичээллэсэн хүүхэд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцдаг

2021-4-05
0
ЖИРГЭХ

Улаанбаатар Эмпати сургуулийн түүх, нийгэм судлалын багш Д.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


Д.Мөнхцэцэг: Мэтгэлцээн бол хүүхэд өөрийгөө таньж мэдэх аялал юм

-Сайн байна уу та. Танай сургууль мэтгэлцээний урлагаар дамжуулан сурагчдынхаа мэдлэг боловсролыг тэлж, энэ урлагт сурагчид дурлан хичээллэх болсон талаарх мэдээлэл байна.  Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Түүх, Нийгэм судлалын хичээлийн онцлогийг ашиглан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой. Бид хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаандаа мэтгэлцээний дугуйлан хичээллүүлдэг. Үүнд ч сурагчид идэвх, сонирхолтой оролцдог.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мэтгэлцээнээр хичээллэхийн давуу тал юу байх вэ?

-Мэтгэлцээн бол хүүхэд өөрийгөө таньж мэдэх аялал юм. Мэтгэлцээнд суралцсанаар хүүхэд бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай болж, багаар ажиллах чадварт суралцдаг. Тиймээс ч манай сургууль мэтгэлцээний дугуйлан хичээллүүлдэг.

-Тэгвэл мэтгэлцээнээр суралцах шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Орчин үеийн хүүхдүүдийн сурах арга барил их өөр. Жишээ нь, тэднийг магтаж, сайшааж сургах үнэлгээний шинэ арга барил нэвтэрч байгаа. Өөрөөр хэлбэл тэд сургуульд орсон цагаасаа эхлэн магтаал дунд хөөсөрч байдаг. Миний хувьд хүүхэд тодорхой хэмжээний сайшаал, магтаал, шүүмжлэлд тэнцвэртэй өсөх хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл 12 жилийн турш хамгийн мундаг нь гэж хөөсөртлөө магтуулсаар байгаад багахан хэмжээний бэрхшээлд шантрах үе гардаг.  Харин дунд болон ахлах ангиасаа мэтгэлцээнд суралцсанаар энэхүү хөөсийг арилгах боломжтой юм.

Мэтгэлцээнд суралцсан хүүхэд бусдаар шүүмжлүүлж, өөрийн давуу тал, сул талыг сайжруулах арга замд суралцаж, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж эхэлдэг. Манай сургуулийн сурагчдаас энэ бүхнийг олж харах боломжтой.

-Мэтгэлцээнээр хичээллэхийн давуу талыг тодотговол?

-Мэдээж маш их давуу талтай. Тухайлбал, багаар ажиллах чадварт суралцаж, ялж, ялагдаж сурна. Найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах, шүүмжлэлт сэтгэлгээнд суралцдаг. Мөн асуудалд нээлттэй хандаж, учир шалтгааныг бодолцож үзэх, нэгтгэн, дүгнэх чадварт суралцах, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, сонсож сурдаг гээд маш олон талын ач тустай.  

-Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хэрхэн хөгждөг талаар жаахан дэлгэрүүлээч?

-Мэтгэлцээний тэмцээний тоглолт 40-60 минут үргэлжилдэг. Энэ үеэр багийн бэлтгэл, гишүүдийн имиж, сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл хүртэл чухал байдаг. Хэдий тухайн баг ялагдах хэмжээний тоглолт өрнөж байсан ч багийн гишүүд энэ байдлыг нүүр царай, биеийн хэлэмж, үг яриандаа ч илэрхийлэхгүй байх нь багийн тоглолтын үр дүнд нөлөөлдөг. Тиймээс хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадварт сайн суралцдаг.

-Нэгтгэн, дүгнэх чадвар хэрхэн эзэмшдэг вэ?

-Тэмцээний үеэр багууд нотлогч тал, няцаагч талын байр сууринаас тоглолт явагдана. Хэрэв нотлогч тал болсон бол яагаад, ямар учир шалтгаанаас үнэн зөв гэж үзэж буйгаа тайлбарладаг бол няцаагч тал уг байр суурийг няцаахдаа няцааж буй үндэслэлүүддээ сайн гаргаж өгдөг тул хүүхэд нэгтгэн, дүгнэх чадварт суралцдаг.

-Тэгвэл мэтгэлцээнээр эзэмшсэн чадвар амьдралд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Ялж, ялагдаж сурсан хүүхдүүд маань аливаа зүйлд их нухацтай хандаж эхэлдэг. Мөн шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлснээр өөрт болон бусдад тав тухгүй байгаа үед үзэл бодлоо илэрхийлэх зоригт суралцаж аливаа саад бэрхшээлийн гарцыг харах чадварт суралцсан байдаг нь тэдний ирээдүйд сайнаар нөлөөлдөг.  

-Мэтгэлцээний тэмцээн хэрхэн явагддаг талаар?

-Мэтгэлцээний тэмцээний үеэр багийн гишүүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Мэтгэлцээний тэмцээнд 1 баг, 3 гишүүний бүрэлдэхүүнтэй тоглодог. Багийн нэгдүгээр гишүүн багийнхаа үзэл бодол, байр суурийг маш сайн дэлгэрүүлж, илэрхийлнэ. хоёрдугаар гишүүн багийнхаа үзэл баримтлалыг баримт, нотолгоогоор баяжуулан тайлбар өгнө. Харин гуравдугаар гишүүн өөрийн багийг дүгнэхийн зэрэгцээ хамт тоглож буй багаа хүртэл дүгнэн үзэл бодлоо илэрхийлнэ. Ийм учраас багийн амжилтад гишүүн бүрийн үүрэг маш чухал тул, багийн гишүүн бүр хариуцлагатай ханддаг.

-Мэтгэлцээнийг суралцагчдын эцэг, эх хэрхэн хүлээж авдаг вэ?

-Манай клубын амжилтад эцэг эхийн оролцоо маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд маань хүүхдүүддээ амралтын өдөр гэлгүй тэмцээнд нь хүргэж өгч, ирж авдаг. Энэ бол маш том хариуцлага бөгөөд дэмжлэг юм. Мөн эцэг эхчүүд манай хүүхдийг мэтгэлцээний дугуйланд оруулаад, нээлттэй болгоод өгөөч гэдэг. Гэтэл хүүхэд өөрөө сонирхохгүй бол хүчээр оруулах асуудал бол биш юм. Багшийн хувьд нийгэм судлалын хичээлээрээ дамжуулан асуулт асуух чадварт анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл асуулт асуухгүй байвал тухайн хичээлийг ойлгохгүй байна гэж үздэг. Бид хичээлийн үеэр хүүхдийн үзэл бодлыг асууна, тэгээд асуулт асуух арга барилыг эзэмшүүлж, улмаар мэтгэлцээнд явахыг санал болгодог.

-Сургуулийнхаа клубын талаар сонирхуулаач?

-Манай сургуулийн клуб Монголын Карл Попперын мэтгэлцээний  нийгэмлэгийн албан ёсны гэрчилгээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай клубын нэр “Инвикта”. Бид ахлах, дунд анги гэсэн хоёр дугуйлан хичээллүүлдэг.

-Клубынхээ амжилтыг хуваалцаач?

- Манай клубын хүүхдүүд олон тэмцээнд оролцож, маш их хичээл зүтгэлтэй суралцдаг. Бид Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг болон Монголын Эмнести интернейшнлээс жил бүр зохион байгуулдаг “Эрхээ мэдье” тэмцээнд гуравдугаар байр, Дархан- Уул аймагт болсон мэтгэлцээний тэмцээнд “Шилдэг мэтгэлцэгч” зэрэг шагнал авсан. Хүүхдүүд маань тоглолтондоо ялагдаад гарч ирэхдээ өөр хоорондоо муудна, чамаас боллоо гэж бие биендээ хэлнэ, мөн уйлах ч үе гарна. Харин тэд удалгүй л инээлдээд, муудалдсанаа мартаад явж байдаг нь их хөөрхөн.

-Та өөрийнхөө гаргасан амжилтын талаар сонирхуулаач?

-2018-2019 оны хичээлийн жилд Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгээс жил бүр багш нарын дунд “Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний  тэмцээн”-ийг зохион байгуулдаг. Уг тэмцээнд багаараа 2-р байранд орсон. 2019-2020 оны хичээлийн жилд Монголын Эмнести интернейшнл-ээс жил бүр зохион байгуулдаг цахим хичээлийн уралдаанд 1-р байр, 2019-2020 оны хичээлийн жилд ЭЕШ-анд суралцагчдадаа бэлдэн 800 оноо авсан. 2020-2021 оны хичээлийн жилд “Амжилт 800” сорилын номоо мэргэжил нэгт С.Энхнаран багштайгаа хамтран хэвлүүллээ.

-“Амжилт 800” номны тухай дэлгэрүүлбэл?

-Энэ ном бол нийгэм судлалын хичээллээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж буй мянга, мянган сурагчдад ирээдүйн мэргэжил сонгох гол үйл явцад нь туслахад чиглэсэн бүтээл болсон.

-“Амжилт 800” номны онцлог юу вэ?

-Бидний сүүлийн 4 жил ЭЕШ-аар дагнан бэлдэх явцдаа боловсруулж, бэлтгэсэн бүтээл юм. Энэхүү номын арга барилаараа шавь нараа бэлтгэн, тодорхой үр дүнгээ өгсөн ном.  “Амжилт 800” ном бол хүүхэд нийгэм судлалын хичээлээр мэдлэгээ системтэйгээр бататгаж, сэргээн санах, агуулгаа бүрэн эзэмших боломжтой бүтээл болсон.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Баатар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Улаанбаатарт 21 градус дулаан байна
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.174)
    маш сайн сургууль
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.31.124)
    manai nagsh mundag shuu
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.124.131)
    Эмпати сургуульд элсэхийн тулд ямар шалгалт өгдөг вэ. Элсэлтийн мэдээлэл байна уу
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    5 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    8 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК