УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дөрөвдүгээр сарын нэгний өдөр суллагдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр суллагдсан даруйдаа Бурхан халдун уулнаа гарчээ.
Энэ талаар Н.Номтойбаяр "Гарангуутаа бурхан халдунд гарлаа. Ер нь эрх чөлөө, аз жаргалыг тайлбарлах философлиг ухаан хайх хэрэггүй юм байна. Эрх чөлөө нь гэр бүл ойр дотнынхонтойгоо хамт байснаар олддог бол аз жаргал нь тэдэнтэйгээ хэрхэн хамт байснаар олддогийг мэдэрлээ" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Харин энэ нь халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хотоос гарлаа гэх шүүмжлэлийг дагуулаад буй. Учир нь коронавирусний цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа. Гэтэл тэрбээр ямар шугамаар хэрхэн хотоос гарч, Бурхан халдун ууланд гарав, хууль дүрэм журам жирийн иргэдэд мөрдөгдөж, эрх мэдэл, албан тушаалтангуудад үйлчлэхгүй байна гэх шүүмжлэлий дагуулаад байгаа юм.
Б.Баатар