"Гүрэнт Монгол" хөдөлгөөний дэд тэрүүн мэдээлэл хийж, Шадар сайд С.Амарсайханыг АТГ-т шалгуулахаар шаардлага хүргүүлж буйгаа илэрхийлэв. Тэрбээр "Шадар сайд С.Амарсайханы эхнэртэй холбоотой мэдээлэл үнэн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандаж байна. Ард түмэнд дүрэм журмыг баримталж, эрх мэдэл албан тушаалтанууд биелүүлэхгүй байгаа нь хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэхгүй байна. Үнэхээр Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ-ийн улаан бүсэд оччихоод тусгаарлагдахгүйгээр олон нийтийн дунд гарсан гэх мэдээлэл байна. Энэ нь С.Амарсайхан хууль зөрчиж, ашиг сонирхол үүссэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир үүнд анхаарал хандуулж шалгаж өгөхийг хүсэж байна" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)