Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөө өглөөний 7 цаг 40 минутад 3 ихэр хүү мэндэлжээ. Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёрдахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж, 4 хүүтэй болжээ.
Ихрүүд 2,600, 2,400, 2,800 гэсэн жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
Р.Алтан
Сэтгэгдэл (1)