Улаанбаатар хотын хэмжээнд “Covid-19” өдөрт олон тоогоор бүртгэгдэх болсонтой
холбоотойгоор цар тахалтай тэмцэх эмч, ажилтны нөөц дутагдаж эхэлсэн билээ. Энэхүү хүний нөөцийн дутагдлыг орон нутгаас нөхөж ажиллахаар нийслэлд 16 аймгаас тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй нийтдээ 80 гаруй эмч, ажилтныг ХӨСҮТ-ийн тандалтын багийг өргөжүүлэх зорилгоор дайчлан авчирсан билээ.
Харин эдгээр эмч, ажилтныг орон нутгаас нь татаж эхэлжээ. Учир нь, аймаг, орон нутагт ойрын өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, тархалт тэлж байгаа учраас тандалтын багийг ийнхүү эргүүлэн татаж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар дөрвөн багийг аймагт нь буцаагаад байгаа аж.
У.Тэргэл