Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг ёслон тэмдэглэлээ

2021-4-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. Цар тахлын үеийн нөхцөл байдлаас улбаалан арга хэмжээг Засгийн газар, УОК-оос гаргасан дүрэм журмыг чанд баримтлан цомхон хэмжээнд зохион байгуулав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Улаанбаатар хотын ирээдүйн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, Компакт гэрээг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор эхэлж буйг дуулгаж байгаадаа баяртай байна” гээд, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан болзолт нөхцөлүүдийг биелүүлэхийн зэрэгцээ Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн бэлтгэлийг хангаж ажиллалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй олон бэрхшээл тулгарсан ч эрсдэлийг цаг тухайд нь үнэлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсны үр дүнд Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж, төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөсөн хугацаандаа эхлүүлэх боломжийг ийнхүү бүрдүүллээ” хэмээн онцлон тэмдэглэв. Мөн тэрээр энэ бүх амаргүй ажлын ард гарахад тууштай дэмжиж хамтран ажилласан Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам болон бусад яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон холбогдох газар, агентлагууд, тэр дундаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Усны газар, УСУГ, ОСНААУГ, хүчин чармайлт гаргасан хүн бүрт баяр хүргэж, талархал илэрхийллээ.

АНУ-ын МСК-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Махмуд Бах цахимаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр АНУ, Монгол Улс хоорондын түншлэл, хамтын ажиллагааны энэхүү түүхэн чухал мөчийг тэмдэглэхээр хамт байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Компакт гэрээний санхүүжилт ердөө таван жилийн хугацаатай. Энэ хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клечески энэхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Ус хангамжийн хөтөлбөрийн энэхүү 350 сая ам.долларын санхүүжилт нь АНУ-аас Энэтхэг, Номхон далайн бүс нутагт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд ирэх таван жилийн хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй олон олон ажлын байр шинээр бий болгоно” гэлээ.

Ёслолын арга хэмжээний төгсгөлд Компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг баталгаа болгон монгол бичгийн уран бичлэгээр “Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг бататгана” хэмээн бичсэн тунхаглалд хүндэт зочид гарын үсэг зурж, дурсгалын зураг авахуулав.

Арга хэмжээний дараа Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ “Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотод ус хангамжийн хоёр шинэ үйлдвэр байгуулах ажлыг бодитоор эхлүүлэх илүү хариуцлагатай цаг үе өнөөдрөөс эхэлж байна. Бид энэ төсөл, хөтөлбөрийг таван жилийн хугацаанд багтаан бүрэн хэрэгжүүлж дуусгах учиртай. Үүний тулд дараах хоёр хүчин зүйлийг онцгой анхаарч ажиллана. Нэгдүгээрт, цаг хугацаа. Компакт гэрээ хэрэгжүүлж буй бусад улс орноос ялгаатай нь Монголд барилгын улирал харьцангуй богино. Тиймээс бид эрсдэлийн өндөр мэдрэмжтэйгээр, хийх ажлаа нарийн төлөвлөн, цаг хугацаатай уралдаж ажиллана. Хоёрдугаарт, чанар. Чанар манай эрхэм зорилго байх болно. Чанартай сайн үйлдвэр барихын тулд сайн компаниудыг сонгон шалгаруулж, Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон бусад аливаа эрсдэлийг урьдчилан тооцож, сэргийлж ажиллана. Монголын Мянганы сорилтын сан нь Засгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн засаг даргын тамгын газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн хамтын хүч, харилцан ойлголцолд түшиглэн, өмнөө тулгарах аливаа саад бэрхшээлийг давж, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    23 цаг 55 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК