зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Рио тинто компанийн зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдод хаягласан С.Ганбаатар гишүүний ил захидал

2021-4-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио тинто компанийн зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдод ил захирдал бичжээ.


Тэрбээр захиралдаа "Та эх орондоо тавтай морилно уу. Бидний монголчуудад өвөг дээдсээс минь үлдээсэн хосгүй баялаг болох Оюутолгойн уурхайг Рио Тинто талаас хариуцан ажиллахаар нэг сарын өмнө томилогдоход тань дотроо бага зэрэг итгэл тээн баярлаж байснаа нуух юун. Гэвч эх орондоо ирсэн даруйдаа бараг бүх телевиз, хэвлэл мэдээллээр Таны өгсөн ярилцлагыг үзэж, сонсоод итгэл үнэмшил үгүй болж, өөрийн тань худлаа яриа, мэдэгдэлд цочирдсондоо энэхүү захидлыг бичиж байна. Учир нь танай компани болон Таны хамтрагчид өнөөдрийн байдлаар Оюутолгойн далд уурхайн хоёрдугаар босоо амыг барихдаа Монгол Улсын Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлж, асар их хэмжээний хохирол учруулсан эдийн засгийн маш ноцтой гэмт хэрэгт холбогдон АНУ-ын шүүхэд дуудагдаад байгаа билээ.

Нью-Йорк хотын шүүхэд байгаа танай компанитай холбогдох хэргийн 163 хуудас нэхэмжлэл дотор гэрчүүдээс мэдүүлсэн цөөн хэдэн жишээ дурдъя. Үүнд:

Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн, хугацаа хойшилсон нь Рио Тинто компанийн Оюутолгойн уурхай дээр гаргасан менежментийн алдаа бөгөөд гол шалтгаан нь Хятадын чанаргүй ган материал, хариуцлагагүй бэлтгэн нийлүүлэлт болохоос таны яриад байгаа хөрсний сийрэгжилт буюу геологийн нөхцөл биш гэдгийг нотлон мэдүүлсэн, (хавтаст хэргийн 32-р хуудас /зүйл 75, 33-р хуудас/ зүйл 80, 37-р хуудас/ зүйл 90)

Нийт 40,000 мянган тонн ган материал хэрэггүй болсон, мөн цемент бетон бүгд стандартын бус нийлүүлэгдсэн, (хавтаст хэргийн 4-р хуудас/зүйл 8, 43-р хуудас/зүйл 107, 101-р хуудас/зүйл 262, 104-р хуудас/зүйл 270)

Рио Тинтогийн менежментийн алдаа буюу хоёрдугаар босоо ам дахь алдааг засварлах өртөг 2018 онд 750 сая ам.доллар байх үед нь засах 60 арга, төлөвлөгөөг санал болгосон ажилтан, мэргэжилтнүүдээ ажлаас нь халж, менежментийн алдаагаа нуун дарагдуулах оролдлого хийсэн, (хавтаст хэргийн 34-р хуудас/зүйл 84, 51-р хуудас/зүйл 131-136, 82-р хуудсар/зүйл 222, )

Хоёрдугаар босоо амыг 2 тэрбум ам.доллараар дахин барихаас өөр аргагүй болж өмнөх буруу хийсэн бүх бүтээн байгуулалтыг засах, нураах шаардлагатай болсон, (хавтаст хэргийн 9-р хуудас/зүйл 21, 58-р хуудас/зүйл 149, 81-р хуудас/зүйл 216, 103-р хуудас/зүйл 268, 289, 136-р хуудас/зүйл 357)

Дээрх бүх үйлдлийн үр дүнд Оюутолгой компани 2019 онд 1.9 тэрбум ам.долларын хөрөнгийг балансаас хассан, (Оюутолгой ХХК санхүүгийн тайлангаас)

Нөхцөл байдлыг Рио Тинтогийн удирдлага мэдэж байсан ч 2019 он хүртэл бүх бүтээн байгуулалт хуваарь, төсвийн дагуу явагдаж байгаа гэж байснаа 2019 оны долдугаар сараас гэнэт өөрсдийн гэмт үйлдлээ геологийн нөхцөл хэмээн газар дэлхий рүү нялзааж эхлэн удаа дараа худлаа мэдэгдэл хийсэн. (хавтаст хэргийн 4-р хуудас/зүйл 8, 6-р хуудас/зүйл 13, 31-р хуудас/зүйл 73, 33-р хуудас/зүйл 80, 71-р хуудас/зүйл 185, 72-р хуудас/зүйл 188)

Гэрчүүд “Рио Тинто компани нь Оюутолгойн менежментийг сайн хийхийн төлөө биш, харин Монгол Улсын Засгийн газрыг хууран мэхэлж байгаа” гэдгийг хэд, хэдэн удаа онцолсон байна. Үнэн бодит байдлыг, шүүх дээр үүсээд байгаа нөхцөлийг Та мэдэхийн дээдээр мэдэж байгаа билээ. Харамсалтай нь та элэг нэгтнүүдээсээ үнэн байдлыг нуун далдлах зорилготойгоор, том захирлуудынхаа худлаа мэдэгдлийг үргэлжлүүлэн биднийг хууран мэхлэхээр эх орондоо иржээ.

Түмэн олны өмнө хийсэн Та болон таны гадаад эздийн удаа дараагийн худлаа мэдэгдлийг би биш, монголчууд ч биш, та нарын худлаа үгэнд итгэн 2018-2019 онд Оюутолгойн уурхайн 66%-ийг эзэмшигч Канадын компанийн хувьцааг худалдан авсан хувьцаа эзэмшигчид, 2011-2020 онд Оюутолгойн уурхай дээр ажиллаж байсан бөгөөд ёс зүйгүй гэмт хэрэгтэй эвлэрч чадаагүй Рио Тинтог орхин гарсан 12 орчим хүн шүүхэд гэрчлээд байгаа билээ. Тэдгээр хүмүүс та нарын тэрбум, тэрбум долларын хариуцлагагүй гэмт үйлдлийг 2017 оноос хойш сануулсаар ирсэн боловч нэг талаас Рио Тинтогийн удирдлагууд Монгол Улсын АТГ, Швейцарын прокурорын газрын шалгалтын үеэр ийм асуудал гаргаж болохгүй гэж үзэн, нөгөө талаас зардал өсч байвал Рио Тинтод ашигтай, монголчуудын баялаг үнэгүйдэх тул гэмт үйлдлээ нуун дарагдуулсаар одоо Танд шилжүүлэн өгөөд байна.

Та бол жилд 4 тэрбумаас их төгрөгтэй тэнцэхүйц цалин, урамшуулалтай, 148 жилийн түүхтэй дэлхийн том компанийн дээд түвшний захирал хүн. Таны үгийг дэлхий даяар байгаа танай компанийн хувьцаа эзэмшигчид, Оюутолгойн баялгийн эзэн 3 сая монголчууд чих тавин сонссон. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдыг гал тогооны өрөөндөө дуудан Дубайн гэрээг хийсэн танай өмнөх захирал Ж.С.Жак, мөн Та өөрөө ажлыг нь авсан, одоо танай хоёр дахь том захирал А.Суарат нарынхаа худлаа мэдэгдлийг элэг нэгт монголчуудынхаа өмнө давтан, давтан бүх сувгаар түгээлээ. Энэ бол танай компанийн монголчуудад учруулах баримт, тооцоогоор батлагдаад байгаа 8-10 тэрбум ам.долларын хохирлын гэмт хэргийг нуун далдлах гэсэн оролдлого, уучилшгүй гэмт үйлдэл гэж үзэж байна. Гэмт хэрэг биш гэж сайнаар бодоход элэг нэгтнүүдийнхээ өмнө үйлдэж буй том нүгэл гэдгийг чухам яагаад ухаарсангүй вэ? Баялгийн эзэн монголчуудын зарим нь ядуу амьдралдаа түүртэн 10 тэрбум ам.доллар биш 10 мянган төгрөг гулгуулаад шорон оронд хатаагдаж байгаа жишээ олон бий.

Манай төрийн төлөөлөл болох Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 3 дугаар сард энэ хэргийн гэрчээс өгсөн санхүүгийн зөрчлийн гомдлын мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй одоог хүртэл нуун дарагдуулж байгаа, мөн 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоогийн энэ гэмт хэрэгтэй холбоотой асуултад шүүхээр эцэслэн шийдэгдээгүй гэх мэт өгч байгаа хариулт, Монгол Улсын 34%-ийг төлөөлөн суугаа ТУЗ-ийн 3 гишүүний чив чимээгүй байгаа хариуцлагагүй байдал зэргээс дүгнэлт хийн Монгол Улсын төр танай Рио Тинто компанийн өмнө бууж өгсөн гэж ойлгож байвал эндүүрэл шүү. Тэд хариуцлага алдаж байгаа ч Рио Тинтогоос болон танаас үнэн мөнийг нэхэмжлэх, хохирлоо нөхөн төлүүлэх ард түмэн, тэдний төлөөлөл шударга улстөрчид байгаа гэдгийг танд сануулъя.

Та болон танай компани Монгол Улсын Засгийн газрыг хууран мэхэлснээр Рио Тинто компанийн буруу менежментээс үүдэлтэй 10 тэрбум ам.долларын Монголын тал дангаараа хариуцаж төлөх үүрэг хүлээх эрсдэл тулгарлаа. Энэ нь Монголын баялаг алт, зэсээр төлөгдөж эгэл ардын нуруунд ачаа болох гэж байна.

Иймд Та элэг нэгт 3 сая монголчуудаа хууран мэхэлж худлаа мэдээлэл өгсөн үйлдлээ Монгол Улс даяар нэвтрүүлсэн, нийтэлсэн бүх хэвлэл, мэдээллийн хэвлэлээр уучлал гуйн нэн даруй залруулж, Рио Тинто компани монголчуудыг хэрхэн хууран мэхэлж, шулан мөлжиж байгааг үнэн зөвөөр мэдэгдэхийг шаардаж байна. Эс бөгөөс Таныг авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулна гэдгээ мэдэгдье.

Эх орондоо хайртай олон шударга монголчууд Рио Тинтогийн шулан мөлжих аргыг нэгэнт мэддэг болсон бөгөөд бүх тооцоо, судалгааг хийн таны болон Засгийн газрын ажлын явцад хяналт тавьж байгаа гэдгийг энэ дашрамд мэдэгдье! Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тагнуул, хүчний байгууллага ч үүргээ биелүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Таныг хүндэтгэсэн,

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Жич: АНУ-ын Нью Йорк дахь шүүх дэх хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.pacermonitor.com/.../Agency_for_Policy... хаягаар орж харна уу." гэжээ. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (203.91.115.49)
    Энэ Болд чинь жилд 4 тэрбумын цалин урамшуулал авч байгаа хүн Монгол улсын төлөө ажиллахгүй шүү Ард түмний баялгаас арай дэндүү идэж бна шүү
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    Захирал гээд байну захиралд гээд байну хаягаа хар попрохгүй аль аль талдаа ашигтай гэрээ хийх хэрэгтэй 34% гэж хэрэггүй өр болхын бол яах юм бэ зараад татвараа яс авхад болно
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.73.157)
    Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.73.157)
    Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ" гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ"-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн "Концессын гэрээ", орчин үеийн ""Лицензийн гэрээ, "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Үйлчилгээ үзүүлэх гэрээ" гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм. Энэ бол зөвхөн нэг хувь хүний, нэг эрдэмтний бодол санаа биш, дэлхийд алдартай Нобелийн шагналт эдийн засагчдийн онол, арга зүй юм шүү дээ. Чухам ингэж байж л Монгол улс "Баялагийн хараал", "Голлонд өвчин"-өөс сална. Үүнийг Монголын улс төрчид, нийт ард түмэн сайтар анхаарах хэрэгтэй. Энэ саналыг цаашид сонин хэвлэл, мэдээллийн сайтууд, твиттер, фейсбукаар улс төрчид, нийт ард түмэнд шуурхай түгээж өгөхийг эрхэм уншигчдаас хичээнгүйлэн хүсье.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.73.157)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (192.82.73.157)
    Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, Ковид-10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. Одоо МАН-ынхан яаж ч улин хуцаад нэмэргүй болсон.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.193)
    Яасан мундаг юм бэ Ажил хэрэг болгохыг хүсъе.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    29 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    1 цаг 8 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    1 цаг 58 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    2 цаг 13 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    2 цаг 52 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    3 цаг 20 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    3 цаг 35 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    3 цаг 46 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    4 цаг 1 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    4 цаг 10 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    4 цаг 24 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    4 цаг 53 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    4 цаг 54 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    5 цаг 3 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    5 цаг 13 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    5 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 25 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 38 мин
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    21 цаг 33 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    21 цаг 47 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК