Баян-Өлгий аймагт коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан энэ сарын 6-ны 06.00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийхээр болжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна.