Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 831 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Халдвараар өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь 25-34 насныхан эзэлж, бусдад хамгийн их тарааж байна гэсэн статистик дүн гарчээ.
Өвчилсөн иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна.
Иргэдийн дунд вакцин үр дүнтэй эсэх талаар эргэлзээ их бий. Одоогийн байдлаар дэлхийд Израйл улс вакцинжуулалтаараа тэргүүлж байна. Тус улсын хувьд 9.3 сая хүн амтай. Вакцины эхний тунд хүн амынхаа 59 хувийг хамруулсан бол хоёр дахь тунд 54 хувиа хамруулжээ. Ингэснээр коронавирусний өвчлөлийн тохиолдол 96 хувиар, өвчлөл хүндрэх эрсдэл 90 хувиар, нас баралт 85 хувиар буурсан сайн дүн гарчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)