Өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн захирал Д.Наранзулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Баттөрийг томилсон. Энэ оны нэгдүгээр сард Д.Нямхүү захирал чөлөөлөгдсөнөөс хойш хоёр сар гаруйн хугацаанд ХӨСҮТ-д ийнхүү хоёр захирлын гар дамжаад байна.
Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний оронд тус газрын Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан Ж.Байгалмааг томилжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)