Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагийн байдлаар 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр эмнэлгээс эдгэрч гарсан хүний тоо 6912 боллоо.
Мөн шинээр 575 иргэн коронавирусний халдвараар өвчилж, улсын хэмжээнд тохиолдлын тоо 12226 болж байна.
Мөн өнгөрсөн 24 цагт коронавирусний өвчлөлийн улмаас дөрвөн иргэн нас барлаа. Эдгээр дөрвөн иргэн маш хүнд оноштой хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд нас барагсдын тоо 17 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 456 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт бүртгэгдсэн” гэлээ.
А.Сүх