Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 575 хүн коронавирусээр өвчиллөө. Эмчлүүлж буй иргэдийн 2186 иргэн буюу 84.6 хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа бол 317 хүн хүндэвтэр оноштой байна. Өчигдөр 200 гаруй хүндэвтэр оноштой байсан бол хоногт энэ тоо 100 гаруйгаар нэмэгджээ.
Мөн хүнд оноштой хүн 70, маш хүнд хүний тоо 10 болж нэмэгджээ.
Ковид-19 халдварын тоо эрчтэй нэмэгдэж байгаад тодорхой зохицуулалт хийж ажиллаж байгаа ч богино хугацаанд өвчтөнүүддээ хүрч үйлчлэх, эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ дутмаг байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Энэ өвчнөөр хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс иргэн та өөрийгөө сайтар хамгаалж чадвал хайртай гэр бүлээ халдварт өвчинд өртөхөөс сэргийлж чадна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо.
А.Сүх