Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн талбай дээр суулт хийлээ.
Тэрбээр "Цар тахлын үед олон хүнийг эрсдэлд оруулахгүйн тулд өнөөдөр ганцаараа суулт хийлээ. НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг эргэн харж, хойшлуулахыг шаардаж маргаашаас эхлэн өдөр бүр нэг цаг суулт хийнэ" гэлээ.
Өчигдөр МҮЭХ-оос олон нийтэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Засгийн газар, УИХ-д гурван шаардлага хүргүүлсэн бөгөөд НДШ-ийн нэмэгдлийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хойшлуулахыг шаардсан билээн. Шаардлагын хариуг энэ сарын 14-нд багтааж ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)