Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан билээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг Улсын Дээд шүүх хянаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны дөрөвдүгээрссарын 7-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ.
Сэтгэгдэл (3)