Маргаашаас эхлэн 15 хоногийн хатуу хөл хорио тогтоохтой холбогдуулан зах, худалдааны төвийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгджээ. Тодруулбал, Хүчитшонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна.
Иймд нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан аль болох худалдааны төв рүү чиглэхгүй байхад анхаарна уу.