Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг урьд шөнө гарчээ. Цэргийн хоёр алба хаагч буутай зугтсан байна. Тэднийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж. Энэ талаар эргэн мэдээлэх болно.