Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 12 гаруй мянган хүнд шинжилгээ хийснээс 714 тохиолдол батлагдлаа. Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 13494 боллоо.
Өнөөдөр 382 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол гэрийн тусгаарлалтаас 40 гаруй иргэн гарлаа.
Өчигдөр нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ингэснээр нас барагсдын тоо 18 болж байна. Шинээр илэрсэн 714 тохиолдлын 630 нь нийслэлд бүртгэгдсэн. Энэ нь ихэнхдээ орон сууц болон гэр хорооллын зарим хэсэгт гарсан байна.
А.Сүх