зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Лхачинжав: Даргынхаа аминд хүрээд зугтсан хоёр байлдагч ууланд бүгээд байна

2021-4-09
0
ЖИРГЭХ

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжаваас харуулын даргаа буудаж, амийг нь хөнөөгөөд зугтсан хоёр байлдагчийн талаар тодрууллаа.


-Харуулын даргаа буудаж амийг нь хөнөөгөөд зугтсан хоёр байлдагчийн талаар шинэ мэдээлэл байна уу. Ер нь юу болсон талаар ярихгүй юу?

-Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставын харуулын байранд энэ сарын 8-ны өдрийн 18 цагт Монгол Улсын  хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нар  харуулын даргаа буудаж хөнөөгөөд байрлалаа орхиод явсан ноцтой хэрэг гарлаа. Говь-Алтай аймгийн цагдаа  болон тагнуулын байгууллагынхан өнгөрсөн шөнөжин ажиллаж, одоогийн байдлаар хоёр байлдагч Хонхор заг гэдэг  газарт мотоциклоо орхиод цааш явсан мөрийг мөшгиж байна.

-Харуулд дөрвөн байлдагч гарсан гэсэн. Хоёр нь оргоод, хоёр нь үлдсэн гэлээ. Тэд ямар мэдээлэл өгч байгаа вэ. Дарамт шахалт байснаас цэргүүд оргосон уу. Үүнийг тогтоов уу?

-Эдгээр залуус 2020 оны аравдугаар сард хилийн цэрэгт татагдан ирсэн. Үлдсэн хоёр байлдагч нь нөгөө хоёрыгоо манаанд явж ирээд гэнэт ийм үйлдэл хийсэн гэсэн мэдээлэл өгч байна. Дарамт шахалт байсан уу гэхэд урьдчилсан мэдээллээр бол, тийм зүйл ер байгаагүй.  Харин ч харуулын дарга нь цэргүүдтэйгээ эвтэй найртай харьцдаг, их оюунлаг, шүлэг уншиж өгдөг гэсэн.

-Оргосон цэргүүдийн сэтгэл зүйн байдал ямар байсан юм бол. Тэд хаанаас ирсэн бэ?

-Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд амгийн Чандмана сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар байсан. Хоёулаа 19 настай. ХХЕГ-ын бүх чиглэл, нэгж дээр сэтгэл судлал хариуцсан офицерүүд ажилладаг. Тэдний хэлж буйгаар бол, ямар нэгэн анхаарал татахаар шинж тэмдэг илрээгүй гэж байсан. Юунаас болов гэдэгт дүгнэлт хийгээд сууж байна.

-Оргосон хоёр цэргийн ар гэрийнхэнтэй холбогдсон уу?

-Хэлсэн байгаа. Аав, ээжтэй нь холбогдсон. Хүүхдүүд маань сайн байгаа гэж ойлгож байсан. Гэтэл ийм зүйл сонсдог гээд одоо бид яах уу, яаж холбоо барих уу зэргээр хамтран ажиллаж байгаа.

-Мотоцикл дээрэмдээд зугтсан гэсэн. Өөр бусдад халдсан явдал гарав уу?

-Одоогийн байдлаар гараагүй байна. Оргосон цэргүүд шөнөжин яваад хилээс 15 орчим км-т байдаг Алтай сумын  иргэн М-гийнхээс мотоциклийг нь гуйж аваад, боорцог, гамбир  өвөртлөөд явсан байдаг. Тэд 50 орчим км яваад шатахуун нь дууссан учраас мотоциклоо замдаа орхичихоод өнөө өглөө 7.30  цагт уул руу орсон байна.

-Чиглэл нь гэрийнхээ зүг явж байна уу?

-Ер нь нутгийн зүг тал руу. Тэдний яваа зүгт  120-150 км-т ямар нэгэн суурин баг байхгүй.

-Буудуулж амиа алдсан харуулын даргын талаар мэдээлэл өгөөч. Ар гэрт нь ямар тусламж, дэмжлэг үзүүлэх вэ?

-Хамгийн сайн шилдэг харуулын дарга байсан. Саяхан болж өнгөрсөн “Эх орны манаа” сонины 8 жилийн ойн баяраар шүлгийн уралдаан зарлахад дэд байрт орсон шүлэгч залуу. Харуулын дарга ам бүл тавуулаа. Эхнэр нь заставт цэргүүдийн хоол хийдэг. Тэд гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь өнчирч хоцорч буйд үнэхээр харамсалтай байна.  Хилээ манаж байгаад амь насаа алдсан харуулын даргын ар гэрт таван жилийнхтэй тэнцэх цалин буюу 50-60 сая төгрөгийг олгох хууль эрх зүйн орчин бий. Харин оргосон хоёр цэргийн хувьд Х нь ам бүл дөрвүүлээ аав, ээж, дүүгийн хамт амьдардаг бол М нь ам бүл тавуулаа. 19-хөн настай ийм сайхан залуус өргөсөн тангаргаасаа няцан ингэж яваад үнэхээр их харамсч байна.

-Оргосон цэргүүд  байлдааны галт зэвсэгтэй яваа гэлээ. Хэчнээн сумтай явааг тогтоосон уу?

-Монгол Улсын хил хамгаалах байгууллага улсын хэмжээнд байлдааны зэвсэг хэрэглэдэг гол субьект. Тэр ч үүднээсээ байлдагчдад  галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин оргосон цэргүүдийн хувьд 45 сумтай явааг нь тогтоогоод байна. Нэмж галт зэвсэг, сум аваагүй.

-Цэргүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

- Эрүүгийн хуульд Цэргийн гэмт хэрэг гэсэн бүлэг байдаг. Анги байрлалаа орхих, хүч хэрэглэх, алба хаахаас зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцох хуулийн заалттай. Хуулийн байгууллага тэднийг олж, саатуулсны дараа хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
“МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.188.184)
    Шүлэг бичдэг уншдаг болгон сайн хүн биш л дээ. Тэнэг юм ярих юмаа. Генерал байж наад үгээ бодмоор юм. Та нарын ялзрал завхрал дээд цэгтээ хүрсний илрэл шүү Лхачинжав аа. Алдаагаа өөрсдөөсөө эхэлж ухамсарла !!!!
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Irgen (202.9.46.193)
    Haruulin darga ni sain hun ulger shuleg unshdag geed tenegteed baihiin uur notstoi asuudal baigaad orgoh gej hun buudsan bna tsaad uchiriig ni olooch gereesee mungu guij bsan bna
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.20.178)
    Суурь хүмүүжилгүй одоогийн хүүхдүүд цахим тоглоомонд донтоод харгис хэрцгий бүдүүлэг соёлгүй ачаалал даахгүй хүн болж байна. Гэр бүлийн хүмүүжил маш чухал
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • mgl emegtei (192.82.71.217)
    Ewii dee, ene hyyhdyydiig
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Энэ нусгайнуудыг олны өмнө шууд бууд Өргөсөн тангаргаасаа няцвал яадгийг бусад нь мэдэж аваг Энэ улсын иргэд нь эзэд нь юу болоод байна мөхөж байна сүйрч байна Гуравхан сая хүнийг удирдаад явчих аавын хүү ээжийн охин алга уу Юун хүний эрх, үүрэг гэж байдгийг мэдрүүлээч. Эзэнгүй мал шиг л байна Дээдсүүд нэртэй луйварчдыг зайлуул та бидний сонгосон хүмүүс шүү дээ Ямар байна өөрсдөөсөө асуу хамгийн гол буруутан нь бид өөрсдөө Ерөнхийлөгчид Хүрэлсүхийг шууд сонго Монголд Ардчилсан нам гэж байхгүй ер нь нам хэрэггүй
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
    • Чамайг буудвал таарна
      2021 оны 04 сарын 09
  • eejuud (66.181.171.26)
    degleltees bolood ene bux asuudal uusdegiimaa deglelt odoonii xuuxduud daaxgui tesver xatuujil baixgui bolson ued xunii xuuxed alaad uursduu xeregt oroxoo boli
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Цэргийн дэглэлт байгаа байлгүй дээ. Зүгээр байж байгаад хүн буудаж ална гэж байхгүй. Ямар нэг учир шалтгаан байгаа.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.180.179)
    Удирдлагаас нь эхлээд хариуцлага тооц. Гэмгүй нэгэн болох гээд ядчих юмаа
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна
    12 цаг 59 мин
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
    13 цаг 2 мин
  • Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
    13 цаг 18 мин
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
    14 цаг 4 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 21 мин
  • Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа
    14 цаг 51 мин
  • Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
    14 цаг 58 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    15 цаг 0 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлнэ
    15 цаг 51 мин
  • Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
    16 цаг 30 мин
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    17 цаг 20 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    17 цаг 35 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    18 цаг 14 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    18 цаг 42 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    18 цаг 57 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    19 цаг 8 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    19 цаг 23 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    19 цаг 32 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    19 цаг 46 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    20 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК