Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гарсан.
Тус тогтоолд "Нийслэлийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код олгох замаар хөдөлгөөн зохицуулалтыг өндөр хяналттай зохион байгуулах, холбогдох зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах"-ыг ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Нийсэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгажээ.
Ингэхээр хязгаарлалтад орохгүй аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнууд QR кодоор хөдөлгөөнд оролцох юм байна.
Р.Алтан