Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр 20 хоног цагдан хориод буй. Тэгвэл Монголын Үндэсний олимпийн хорооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс түр орлон гүйцэтгэгчийг сонгосон байна. Тодруулбал МҮОХ-ны дүрмийн 21.10-д заасны дагуу МҮОХ-ны орон тооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарыг түр гүйцэтгэгчээр сонгож, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон хэрэгжүүлэхээр болжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)