Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр 21.28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд тус нислэгээр 242 иргэн эх орондоо ирсэн тухай УОК-ын Шуурхай штаб мэдээлэв.
Тус нислэгээр ирсэн иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлав.
УОК-ын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа 2500 иргэнийг татан авахаар төлөвлөсөн.