Харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хоёр байлдагчийг өнөөдөр 10.20 цагт ямар нэгэн эрсдэлгүй баривчилжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Цэргийн хоёр алба хаагч буутай зугтсан юм.
Сэтгэгдэл (3)