ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаах мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагт манай улсад 284 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эмнэлэгт эмчлүүлсэн хүний тоо 8240 боллоо. Мөн 101 хүн гэрийн ажиглалтаас эдгэрчээ.
Мөн 11195 хүнд шинжилгээ хийснээс 831 хүн коронавирусний халдвар илэрлээ.
Үүний 765 нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Өчигдөр хоёр хүн коронавирусний халдварын улмаас нас барж, энэ шалтгаанаар нас барсан хүний тоо 22 болж байна.
А.Сүх