БНХАУ-ын Үндэсний Эрүүл мэндийн хороо цахим хуудастаа байршуулсан коронавирусний эсрэг вакцины тухай техникийн удирдамжаа хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 1-нд шинэчилсэн байна. Тус хорооны цахимд хуудаст Хятадын Үндэсний эмийн групп буюу Синофармын идэвхгүйжүүлсэн вакцин буюу Вероселл вакциныг хоёр тунгаар 3 ба түүнээс дээш 8 долоо хоногт багтаан хийхийг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, эхний тунг хийснээс хойш 21-56 хоногт багтааж, хоёр дахь тунг хийнэ. Хоёр дахь тунг хуваарийн дагуу хийлгэж чадаагүй нөхцөл байдал үүсвэл аль болох богино хугацаанд хийлгэхийг зөвлөжээ.
Мөн Вероселл вакциныг коронавирусний бусад вакцинтай хольж хийхгүй байхыг зөвлөжээ. Хятад улс нь дотооддоо болон бусад орноор хүлээн зөвшөөрүүлсэн коронавирусний эсрэг нийт 5 вакцин гарган авсан бөгөөд тэдгээрээс Синофарм, Синовакийн коронавирусний вакциныг ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтад оруулах үйл явц сүүлчийн шатандаа орсныг ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.