Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхий дахинд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол 646 мянгаар нэмэгдлээ. Нас баралтын тоо буурахгүй байна. Тодруулбал, нэг хоногт 10 гаруй нас баралт бүртгэгдлээ
Тэгвэл Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт 704 хүнээс халдвар илэрлээ. Мөн 357 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Өчигдөр коронавирусээр эмчлүүлж байсан 73, 79, 60 настай иргэд нас баржээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 598 нь нийслэлд бүртгэгджээ.
А.Сүх