ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд сэхээний 385 ор байна. Одоо бараг 300 дахь ор дээрээ явж байна.
Цагаан тугаа өргөх тун ойрхон байна.
Тиймээс хөл хорионы хугацаанд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих хэрэгтэй. Хөл хорио тогтоогоод шууд халдварын тоо багасдаггүй. Өмнө нь халдвар аваад нууц үедээ явж байсан хүмүүс илэрдэг" гэлээ.
А.Сүх