Өчигдөр 704 хүнээс коронавирус илэрч, 60-79 насны гурван иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Хүнд болон хүндэвтэр өвчтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасгийн орны хүрэлцээ багасч байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3091 хүүхэд коронавирусээр өвчилжээ.
Шинж тэмдэггүй байх тохиолдол их байгаа бөгөөд энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул аль болох гадаш гарахгүй байхыг зөвлөсөн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)