“Хүчит шонхор” компани нь 2020 оны долоодугаар сарын 2-ны өдрөөс "Махны худалдааны түрээсийн зах зээл"-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн долоодугаар зүйлээр Давамгай байдлаа хууль бусаар ашиглахыг хориглодог бөгөөд хуулийн,
7.1. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
7.1.1. Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах,
7.1.2. Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох,
7.1.3. Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй гэж заасныг зөрчсөнийг тогтоолоо гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ.